Ийм асуулт яах аргаүй тавих хэрэгтэй болсон шиг байна.
Манай уран бүтээлчид (ер нь зөвхөн эд ч бус шинжлэх ухаан, технологийн салбарынхан ч бас үүнд багтах биз) олон улсын хийгээд цаашлаад дэлхийн зах зээлийн “дээд ринг”-д ертөнцийн хүчтэнүүдтэй хайр найргүй, ач тачаа үзэн өрсөлдөж эхлээд цөөнгүй жил болж байна. Энэ нь ч зүй ёсны түүхэн гольдирол биз. Олимпийн аварга хосоороо төрж болсон юм яагаад “дэлхийн урлагийн олимпийн аварга” төрж болдоггүй билээ ?...




Эрхэм хүндэт эцэг эхчүүд, оюутан сурагчид, үндэсний урлагаа дэмжигч, хөгжим сонирхогч та бүхэндээ нэгэн таатай мэдээ дуулгаж буйдаа баяртай байна. Бид Монгол Соёлын Төвийнхөө дэргэд бүх насны ангилалд зориулсан Морин хуурын сургалт нээхэд бэлэн боллоо.